
Тус зөвлөгөөнд дараах сэдвээр илтгэл, мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
- “Монголын малын махны гарц, чанарын асуудал”
- “Монгол малын махны биохимийн найрлага, хүнс тэжээлийн чанарын судалгааны дүн”
- “Монгол махны үйлдвэрлэл, экспортын тойм, бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн судалгаа”
- “Махны тээвэр, логистикийн асуудлууд болон ISO 22 000”
- “Мах, махан бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр экспортох боломж”
- “Олон улсын зах зээлд гарах үндсэн шаардлага: Цэвэр үйлдвэрлэлийн менежмент”
Зөвлөлгөөний гол зорилго нь "Органик мах" хөтөлбөрийг гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспорлогчдод учирч буй бэрхшээл, махны одоогоор хийгдсэн судалгаа зэргийг танилцуулж, судалгаа шинжилгээний байгууллагуудыг тус салбарын бизнес эрхлэгчидтэй нягт холбон ажиллах, шийдвэрлэх асуудлыг нэгтгэн гаргах явдал ажээ.
Т.Маша