Иракийн нефтийн хоолойг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Иракийн нефтийн хоолойг дэлбэлэв

Иракийн өмнөд нутгийн Басра хот дахь нефть дамжуулах хоолойд гурван дэлбэрэлт гарчээ. Энэ хорлон сүйтгэх ажиллагааны явцад хүчтэй гал гарсан байв. Гал сөнөөгчдийн яриагаар түймэр нь зэргэлдэх байгууламжуудад тархах магадлал их байгаа гэнэ.

“Дэлбэрэлт дараалан гарч маш хүчтэй гал гарлаа. Бид дэлбэрсэн газар ойртож чадахгүй байна. Тиймээс галыг унтраах ажил одоогоор хийгдээгүй” хэмээн эх сурвалж ярьжээ. Урьдчилсан таамгаар үүнийг орон нутгийн дайчид үйлдсэн байж магадгүй.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж