-Хаа газар гар ч л байдаг өвчин шүү дээ. Сэтгүүлч та нар дандаа хүний өвчин зовлонгоор тоглож байдаг. Манай аймгийн ажлыг ганц муу шараас болж битгий хойш татаад бай. Бид авах ёстой арга хэмжээгээ авсан. Ганцхан Заамар сумын хүүхдүүд, иргэд шарласан гэж мэдэгдлээ. Харин дан ганц Заамар ч гэлтгүй бусад сумдуудад нь шараар өвчилсөн иргэд ихээр байна. Борнуур суманд л гэхэд бага насны хүүхдүүд дунд шар өвчин нэлээд тархжээ. Өнгөрсөн сараас тус сумын цэцэрлэгт уг өвчин гарснаар өвчин газар авч олон хүүхэд гепатит А вирусээр өвчилжээ. Заамар сумын Засаг даргаас шарын тархалтын талаар тодруулахад,
-Манай суманд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн 75 хүүхэд шараар өвчилсөн. Сумын цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоосон. Одоогийн байдлаар сумын хэмжээнд ванкинжуулалт хийж байна. Цаашид тус өвчнийг газар авхуулахгүй талаар байж болох бүх арга хэмжээг авч байна. Тус өвчин гарах болсон гол шалтгаан нь уул уурхай бараадсан хүн амын төвлөрөл ихтэй учраас цэцэрлэгийн хүүхдийн байх ёстой тоо хэмжээнээсээ хэтэр ч 100 хүүхдийн нормтой цэцэрлэгт 200 хүүхэд хичээллэж байгаатай холбоотой гэж мэдэгдлээ. Сумын эмнэлэг өвчтөний бүх ороо шараар өвдсөн хүүхдүүдэд зориулж хөдөөгийн суманд хотын эмнэлэгүүд шиг оочер дараалал үүссэн сурагтай. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ авч ХӨСҮТ болон аймгийнхаа нэгдсэн эмнэлгийг бараадан эмчлүүлж байгаа гэнэ. Үүний хажуугаар мөн зэргэлдээх Баянхангай сумын дунд сургуулийн дотуур байрны 30 гаруй сурагчид шарлаж тусгаарлагдан эмчлүүлж байгааг давхар мэдэгдлээ. Баянхангай сумын хувьд ундны усны бохирдол болон гарын бохироос үүдэлтэй гарсан шар гэж сумын эмч нар онош тогтоожээ. Ийнхүү орон нутагт нэг аймгийн хэмжээнд л гэхэд шарын гаралт ийм өндөр үзүүлэлттэй байна. Хариуцсан сум суурингуудад нь халдварт өвчний гамшиг нүүрлээд байхад дүлий царайлаад сууж байдаг засаг дарга нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дашрамд дурдахад вирус гепатит А-с урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн амьдрал ахуйн зөв дадал хэвшил чухал гэдгийг халдвартын эмч нар зөвлөж байна лээ. Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн вирус тогтоогдсон. Манай оронд А.В.С.Е.Д вирусууд зонхилон тохиолдож байгаагаас А вируст шар нь нийт халдварт шарын дотор 75-80 хувийг эзэлдэг байна.
Хөдөөд шарын гамшиг нүүрлэжээ
“Нэг удаа шар өвчнөөр өвчилснөөс арван удаа” яасан дээр ч билээ нэг үг байдаг. Тэгэхээр шар өвчин хүний биед хэр их аюулыг авчирдаг нь ойлгомжтой биз. Энэ халдварт шараар өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Харин өвчтөнийг эрүүлжүүлэх, өвчлөлийг багасгах тал дээр хэр зэрэг үр дүн гарсан бол. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 642 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 460 нь халдварт шараар өвчлөн эмчлүүлж байна. Сүүлийн 3 хоногт 31-40 хүн хүлээн авах тасаг болон дуудлагаар үйлчлүүлж, 24-37 хүн шинээр хэвтсэнийг мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн байдлаас арай буурсан үзүүлэлт аж. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өвчлөл өндөр байгаа аймгууд болон нийслэлийн дүүргүүдийн 1-5 дугаар ангийн сурагчдад “вируст гепатит А” халдварт шарын эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг товлосон хугацаандаа эхлүүлжээ. Энэ сарын байдлаар нийтдээ 18 мянга гаруй хүүхдэд уг вакиныг тарьж Улаанбаатар хотод 90,2%-тай, аймгуудад 78,7%-тай явагдаж байгаа юм байна. Шараар ихэвчлэн бага насны хүүхдүүд болон дунд сургуулийн сурагчид өвчилж байгаа учраас цаашид вакцинжуулалтыг үргэлжлүүлж, нэмэлт вакцин хийх асуудалыг ЭМЯ-ныхан хэлэлцэж байгаа сурагтай. Энэ төрлийн өвчнөөр цэцэрлэгийн жаалууд, сурагчид ихээр өвчлөх болсон гол шалтгаан нь нийслэл хот болон ялангуяа хөдөө орон нутагт хүүхдийн цэцэрлэгийн даац хэтэрсэнээс болж ариун цэврийн алдагдсантай холбоотой гэнэ. Харин хот суурин газрын ундны усны, хөрсний бохирдол, иргэдийн гарын ариун цэвэр муу сахидагаас шалтгаалан халдварт шараар өвчлөгсөдийн тоо буурахгүй байгааг халдвартын эмч ярьж байлаа. Одоогоор Халдвартын клиникийн бүх тасгууд орны ачаалал ихтэй ажиллаж өвчтөнүүдийн тоо харин сүүлийн долоо хоногт хэвийн байдалд хүрчээ. Хөдөө орон нутагт халдварт шар өвчний гаралт ихээр нэмэгдэж, зарим аймгууд болон сумдын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Төв аймгийн хэмжээнд гэхэд баруун талын сумдуудад олон хүүхэд гепатит А хэлбэрийн вирусаар өвчлөөд байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Засаг дарга Д.Энхбатаас тодруулахад,
А.Төмөр