Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
-Мал тооллого хэзээ дуусах вэ. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-Монгол орон даяар мал тооллого ид өрнөж байна. Тооллого энэ сарын 9-нөөс эхэлсэн шүү дээ. Баг, сумд явагдаж байгаа мал тооллого энэ сарын 15 буюу өнөөдрөөс дуусгавар болж байгаа. Аймаг орон нутгууд мал тооллогыноо дүнг нэгтгээд манай яаманд энэ сарын 20-доор ирүүлчих болов уу.
-Тэгээд мал тооллогын дүн хэзээ гарах бол?
-Мал тооллогын дүн энэ сарын 25 гэхэд гарчихна. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар цаг агаар сайхан, зуншлага сайн байсан болохоор малын тоо толгой нэлээд өссөн. Тиймээс энэ тооллогоор өнгөрсөн жилтэй харьцуулахад малын тоо толгой өссөн үзүүлэлт гарах байх гэж бодож байна. Өнгөрсөн жил Монгол Улс нийтдээ 32,7 сая толгой мал тоолуулсан байгаа. Энэ нь өмнөх жилийнхээсээ буюу 2009 оныхоос 10 гаруй сая толгойгоор буурсан бий. 2009 онд малын тоо 44.0 саяд хүрсэн ч зудын уршгаар 10 сая гаруй сая мал хорогдсон. Үүнээс бол олон малчин малаа барж, ядуурсан. Харин энэ жил бидний таамгалаж байгаагаар малын тоо толгой 40 саяд хүрэх болов уу. Гэхдээ малчид маань үүд тайвшрах хэрэггүй. Малчдын ажлыг шалгадаг цаг нь хараахан болоогүй байна. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр энэ өвөл олон жилийн дунджаас илүү цас унаж болзошгүйг сануулж байгаа. Тиймээс малын тоо толгой өсөх нь гэж баярлах эртдэнэ. Хавар гэж малчдын хөдөлмөрийг шалгасан нэг улирал байдаг шүү дээ.