“Ерөнхийлөгч энэ төсөвт хориг тавина гэж бодохгүй байна. Төсөв түүнд таалагдана гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Сенатын Зэвсэгт хүчний асуудлын байнгын хорооны тэргүүн ардчилагч Карл Левин хэлжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын засаг захиргаа конгресст хандан 2012 оны санхүүгийн жилд Пентагоны төсөвт 721,3 тэрбум ам.доллар гаргаж өгөхийг хүссэн юм. Нийт дүнд нь суурь төсвөөс гадна нэмэлт хөтөлбөрүүд ба гадаадад явуулах ажиллагааны хөрөнгийг багтаасан байлаа. Пентагоны төсөв 2011 оны санхүүгийн жилд 700 тэрбум гаруй ам.доллар байсан юм.
Хууль тогтоогчид 2012 төсвийг хэд хэдэн засвартайгаар дэмжив. Чухлаас нь дурдвал, Ираны Төв банктай наймаа хийдэг компаниудыг мөрдөн мөшгөх ажиллагаанд зориулсан зардал анхаарал татжээ. Харин нөгөө нь терроризмд буруутган баривчилсан америкийн иргэдийг цэргийн шоронд хорих боломж өгч буй засвар юм.
“Ираны” засвар нь үнэн хэрэгтээ залхаан цээрлүүлэх арга хэмжээ бөгөөд Ираны Төв банктай хамтран ажилладаг бүх компанийн данс, тооцоог АНУ-д битүүмжлэх боломжийг өгч байна. Тэр нь саяхан тус орны холбооны Засгийн газраас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг давтаж байна. “Террорын эсрэг” засварын талаар гишүүдийн дунд нэлээд ширүүн маргаан боллоо. Тэдний зарим нь янз бүрийн шалтгаанаар хорих асуудлыг зөвхөн Дээд шүүх л шийдэнэ гэж байсан бол засаг захиргааны талыг барин хуулиар асуудлыг шийдүүлэх гэсэн хүмүүс энэ засвар зайлшгүй хэрэгтэй гэж бусдыгаа ятгаж чаджээ.
Өмнө нь америк иргэдийг цэргийн шоронгуудад хорих боломжгүй гэж Цагаан ордныхон шүүмжилж байв. Гэхдээ хуулийн ийм шийдвэр байхгүй нь Гуантанамогийн шоронг татан буулгах үйл ажиллагааг эрс удаашруулж байна гэж тэд хэлж байв. Өнгөрсөн жилд Пентагоны төсвийг авч хэлэлцэхдээ сенаторууд засаг захиргаанд терроризмын сэжигтнүүдийг Америкийн нутаг дэвсгэрт авчрах хөрөнгө гаргаж өгөөгүй юм. Энэ засварыг оруулан хуульчилснаар тэр асуудлыг шийдэх урьдчилгааг бий болгож байна. Гэлээ ч сенаторууд энэ засвартаа тайлбар хийн Гуантанамогийн шоронгоос АНУ-ын эх газарт хоригдлуудыг авчрах хугацааг нэг жилээр хойшлуулсан байна. Энэ хугацаа дуусангуут АНУ-ын засаг захиргаа нь энэ үйлдэлд конгрессас хориг тавих эрхийг дахин хүсэх боломжтой болно.
Мөн хуульд Америкийн санхүүгийн тусламжийг Пакистанд үзүүлэхийг зогсоох заалт суулгагдаж өгчээ. Одоо энэ тусламж нь 700 сая ам.доллар болж байгаа. Энэ заалтын хувь заяаг Конгрессийн хоёр танхимын санал хураалт шийдэх ёстой. Засаг захиргааны хоёрдугаар сард өргөн барьсан хүсэлтэд нь гадаадад байлдааны ажиллагаа явуулахад 118 тэрбум доллар, түүнээс 110 тэрбумыг Афганистаны дайнд, 16 тэрбумыг нь Иракт Америкийн байгаа зардалд гаргахаар төлөвлөсөн байлаа. 2010 ба 2011 онуудын санхүүгийн жилд эдгээр дайны нийт зардалд 130 ба 160 тэрбумыг гаргасан байлаа. Бага Жорж Бушийн захиргаа эдгээр дайнд жилдээ 180 тэрбум хүртэл ам.доллар зарцуулдаг байжээ. Засаг захиргааны хүсэлтэд хуучирсан бөгөөд үр дүнгүй хөтөлбөрүүдийг хаах, зогсоох замаар 78 тэрбумын хэмнэлт гаргаснаа онцолсон байлаа. “Санхүүгийн хэмнэлтэд Цэргийн нисэх хүчний хэд хэдэн командын цэгүүд, зэвсэгт хүчний зэвсэглэл бүтээх хөтөлбөрүүд мөн тэнгисийн цэргийн зэвсэглэлийн хөтөлбөрүүд хамрагджээ… Төсвөөр хэмнэгдсэн 100 тэрбум ам.долларыг тэргүүлэх гол чиглэлд ашиглахаар тусгасан байна. Энд: тагнуулын бүтцийг төгсжүүлэх, хөлөг онгоцнуудыг бүтээх, мөрдөх систем, армийн шинэ хуягт машинууд, өндөр хэлбэлзлийн хиймэл дагуулын шинэ төрлийг бүтээх мөн үл үзэгдэгч сөнөөгч F-35 онгоцны ажлыг үргэлжлүүлэх зэрэг хамрагдана” хэмээн хуулийн баримтад өгүүлжээ.
Пентагон шинэ санхүүгийн жилд шаардлаггүй зэр зэвсэг ба техник бүтээх ажиллагаанаас татгалзан дахин 13 тэрбум ам.долларыг хэмнэх ажээ.