
Тодруулбал, багш нарын ажил хаялт дээр Эрүүл мэндийн салбар, хүчний байгууллагынхан буюу цагдаа, Онцгой байдлын ажилчид, урлагийн байгууллагынхан нэгдэхээр болжээ. Эдгээр салбарынхан өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад, төрийн үйлчилгээний албан хаагчдын /Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, онцгой байдал, цагдаа/ цалин болон ахмадуудын тэтгэвэр, хувийн хэвшил, үйлдвэрийн ажилтнуудын цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхийг хүсчээ. Хэрэв энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээрхи салбарынхан ажил хаяна гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдээд байна.
Ш.Чимэг