Үе үеийн сагсчдын шилдгийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Үе үеийн сагсчдын шилдгийг нэрлэв

Сагсан бөмбөгийн "TLG13" ТББ Монголд анх удаа сагсан бөмбөгийн үе үеийн дасгалжуулагч, багийн эзэд, дасгалжуулагчдын шинэ жилийг арванхоёрдугаар сарын 11-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Шинэ жилийн үеэр сүүлийн 16 жилийн түүхэн дэх шилдэг гарааны таван тоглогч, хамгийн өндөр амжилт үзүүлсэн 3 баг, Монголын сагсан бөмбөгийн энэ цаг шилдэг гарааны таван тоглогчдыг  тодруулж, шагнаж урамшуулсан байна.

Монголын сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчаар Д.Маргад-Эрдэнэ, М.Гантөмөр, Д.Уртнасан, Б.Дамба, Ц.Цэвэрбал  нар шалгарсан бол Монголын  сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх үнэ цэнэтэй тоглогчоор П.Батзаяа (“Алтайн бүргэд” багийн тоглогч, ОУХМ), Ж.Майбаяр (Лигийн гурван удаагийн аварга, “1+11”, “Генералууд”, “Хараагийн харцага” багийн тоглогч, ОУХМ), М.Отгонбаяр (Лигийн долоо удаагийн аварга, “Бизнесийн чөтгөрүүд”, “1+11”, “Лидер”, “Азарга” зэрэг багийн тоглогч, ОУХМ), Т.Түвшинбаяр (Лигийн зургаа удаагийн аварга, “Азийн чоно”, “Бизнесийн чөтгөрүүд”, “Хараагийн харцага”, “Азарга” зэрэг багийн тоглогч, ОУХМ), Ц.Шарамжамц (МУГТ, ОУХМ, Лигийн дөрвөн удаагийн аварга, “1+11”, “Лидер”, “Баянзүрх Буллз” багийн тоглогч) нар тус тус тодорчээ.

Харин Монголын сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг гурван багаар н.Баасандорж эзэнтэй, Д.Уртнасан дасгалжуулагчтай “Харцага” баг (2004,2006, 2007, 2011 оны лигийн аварга), “1+11” баг (Лигийн гурван удаагийн аварга, 1992,1999 оны спартикадын аварга), М.Гантөмөр дасгалжуулагчтай Монгол даатгал компанийн "Лидер баг" (Лигийн гурван удаагийн аварга, 2005 оны Насанд хүрэгчдийн улсын аварга) гэсэн гурван шалгарлаа. Түүнчлэн Монголын сагсан бөмбөгийн хамгийн шилдэг, үнэ цэнэтэй гарааны таван тоглогчийг Монголын шилдэг дасгалжуулагчдын санал асуулгаар тодруулсан бөгөөд одоо үеийн шилдгүүдээр Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Т.Отгонмөнх, Ц.Мэргэн, н.Одбаяр нар  шалгарлаа.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж