Дарсан дээрх өгүүллэг

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Италийн номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ “Фелтринели” болон дарс үйлдвэрлэгч “Санта Маргарита” компани хамтран ном уншдаггүй хүмүүсийг номонд дуртай болгох нэгэн аргыг бодож олжээ. Тэд дарсны шилэн дээрх шошгон дээр хэвлэх богино өгүүллэгийн уралдаан зарлажээ. Тухайлбал өнөө жилийн ялагч болсон өгүүллэгүүдийг хамгийн их борлуулалттай тодорхой хэдэн нэр төрлийн 700 мянган дарсны шилэн дээр хэвлэн наана.


“Италичууд маш бага уншдаг. Тиймээс бидний энэ өгүүллэгүүд зарим хүмүүсийг номонд, унших сонирхолд уруу татах байх” хэмээн тэд өгүүлж байна. Өнгөрсөн жил явуулсан судалгаагаар Италид нийт хүн амын 47 хувь нь ажлын холбогдолгүй нэг л ном жилдээ уншдаг гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл италичудын тал хувь нь огт ном уншдаггүй гэсэн үг. Мөн Италид арван өрх тутмын нэг нь гэртээ ширхэг ч номгүй байдаг гэсэн нэгэн судалгаа бий.


Дээрх уралдаан зургаан жилийн өмнөөс зохиогдож ирсэн бөгөөд жил ирэх тусам улам бүр өргөжсөөр одоо жилдээ 800-1000 өгүүллэг уралдаанд ирдэг болсон байна. “Санта Маргарита” компани өөрийн дарсны томоохон зах зээл болох АНУ, Канадад мөн ийм уралдаан явуулж эхлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж