
Уг хуулийг УИХ жилийн өмнө хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байлаа. Гол нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой иргэнийг тодорхойлохдоо өрхөөр нь үү, аль эсвэл хүнээр тогтоох уу гэдэг маргаантай байдлаас үүдээд хэлэлцүүлгийг урагшлуулж чадаагүй билээ. Гэхдээ ирэх оны зургадугаар сараас хойш Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг зогссоноор олон өрхийн амьжиргаа хүндрэх учраас түүнээс урьтаж Халамжийн тухай хуулийн төслөө УИХ-аар баталж, хэрэгжихэд бэлэн болгох талаас нь арга хэмжээ авахгүй бол цаг хугацааны хувьд оройтож болзошгүй нь гэж үзэн, хоёр талдаа үзсэнээр ийнхүү хэлэлцүүлгийг урагшлуулахаар чармайж эхэллээ.