“Гоёл”-ын шилдгүүд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Гоёл”-ын шилдгүүд маргааш тодорно

Жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам энэ жил онцлог ихтэй байгаа билээ. Энэ жил анх удаа загварын долоон хоногийг 12 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд “Ramada” зочид буудалд амжилттай зохион байгуулсан бол маргааш наадмын шилдгүүдийг тодруулах ёслол СТӨ-нд 19.00 цагт болох гэж байна. Гала тоглолтын тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм. Тасалбарыг СТӨ-ний кассаар худалдаалж буй ажээ. Сонирхуулахад, тус наадмын бүрэн хэмжээний бичлэгийг дэлхийн загварын ертөнцийг тодорхойлдог Fashion TV-гээр ирэх онд нэг сарын хугацаанд цацах юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж