С.Дэмбэрэл намын даргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл намын даргад өрсөлдөнө

ИЗН ирэх оны нэгдүгээр сарын 18-нд Их хурлаа хийхээр болжээ. Уг их хурлаар намын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэгдэх аж. ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Д.Энхбат гээд манай хүмүүс намын даргад нэр дэвшинэ” гэж хэллээ. Харин МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хувьд “Би өөрөө өөрийгөө намын даргад нэр дэвшүүлэхгүй, намын гишүүд хэрхэхээ мэднэ. Хэрэв намын гишүүд маань хэлэлцээд дэмжвэл татгалзах зүйлгүй” гэлээ.

Ирэх онд сонгууль болохтой холбоотойгоор ИЗН ямар арга тактикаар ажиллаж, гуравдагч хүчний орон зайгаа парламентад илүү эзлэх вэ гэдгээ тодорхойлохын тулд ирэх нэгдүгээр сарын 18-нд болох Их хурал нэлээд хариуцлагатай сонголт хийх үүрэг хүлээх бололтой. Уг нь ИЗН нь өнгөрсөн хавар МНН-тай нэгдэж, ИЗ-НН-ын даргаар УИХ-ын гишүүн Д.Энхбат сонгогдсон ч, Улсын дээд шүүхээс тус хоёр намыг нэгдсэн байдлаар бүртгэж авахгүй байгаагаас шалтгаалж, ИЗН нэрээр дангаараа ирэх оны сонгуульд өрсөлдөхөөс аргагүй байдалд хүрээд буй. Гэхдээ энэ бол ИЗ-НН хоёроос нийлсэн гишүүд дангаараа УИХ-ын сонгуульд хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн үг биш, хамтдаа орно гэж ойлгох хэрэгтэй болж байгаа билээ.

Харин ИЗН их хурлаа хийхийн өмнө Үндэсний хорооны хурлыг ирэх нэгдүгээр сарын 14-нд хуралдуулах бол улстөрийн удирдлагуудын хуралдааныг энэ сарын 19-нд хийхээр тус бүр товложээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж