Уг гэрээний хүрээнд Хан-Уул дүүргийн зүгээс хөдөө аж ахуй, хүлэмжийн тариалалтын чиглэлээр мэргэжилтэн сургахаар БНСУ-ын Хаман суманд зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны хугацаанд сургалтад хамруулж байна. Сургалтад дүүргийн өмчит Хан-Уул Агропарк, болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон хувиараа газар тариалан эрхэлдэг иргэд хамрагдаж байгаа юм. Дүүргийн зүгээс цаашид энэхүү сургалтыг өргөжүүлэн жил бүр зохион байгуулж байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Хаман сум нь БНСУ-даа хөдөө аж ахуйн чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоолийн тариалалтаар улсдаа дээгүүрт ордог бөгөөд, Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог аж. Энэхүү сургалтад хамрагдаж буй Монгол мэргэжилтнүүдийн тухай тус улсын хэвлэл мэдээллүүд мэдээлжээ.