NFL дүрэмдээ өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

NFL дүрэмдээ өөрчлөлт оруулна

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн хэвлэлийн төлөөлөгч ирэх сард болох уулзалтаар плэйоффын тоглолтын нэмэлт цагийн дүрмийг өөрчилж магадгүй талаар ярьжээ. Хуучин дүрмээр нэмэлт цагт бөмбөгийг тоглолтонд оролцуулсан баг нь эхний довтолгооноор шууд оноо авбал ялалт тэднийх болдог байсан. Харин шинэ дүрмээр өрсөлдөгч багт харилцан оноо авах нэг боломжийг олгох бөгөөд хэрэв оноо авч, тэнцэж чадвал дараагийн удаад хэн түрүүлж оноо авсан нь хожлыг өөрийн багийн нэр дээр бичүүлэх аж. Хэрэв хариу довтолгоог хийж байгаа баг оноо авахгүй бол тоглолт дуусах юм.

“Сүүлийн жилүүдэд маш олон асуудлуудыг дэвшүүлж ярилцаж байсан боловч энэ дүрмийн талаар огт ярьж байгаагүй” гэж тус лигийн хэвлэлийн төлөөлөгч Грег Айеллло хэллээ. Энэ асуудлыг 3-р сарын 21-24-ний өдрүүдэд Орландод болон багууд, тоглогчид, лигийн албаны хүмүүсийн уулзалтаар хэлэлцэх юм байна. Энэ улирлын Үндэсний бүсийн аваргын төлөөх тоглолтод Нью Орлеанс 31:28 харьцаатай Миннесотаг буулган авсан бөгөөд Вайкинг багт бөмбөг эзэмших боломж олдолгүй нэмэлт цагт дууссан. Хэрэв тэдэнд боломж олдсон бол хожил байгуулах нь гарцаагүй байсан биз. 1974 оноос ашиглаж эхэлсэн энэ дүрмээс салах цаг нэгэнт болжээ.

“Score” studio. Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж