ИЗ-НН багш нарыг дэмжихээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

ИЗ-НН багш нарыг дэмжихээ мэдэгдэв

Иргэний Зориг-Ногоон намаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа багш нарын хугацаагүй ажил хаялтыг Иргэний Зориг-Ногоон нам бүрэн дэмжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 1.3-ийн 10-т “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2008 оны түвшнээс 3 дахин өсгөнө” гэж заасан юм. Тэгвэл өнөөдөр ясли цэцэрлэгийн багш, ажилчдын дундаж цалин 200 000 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дундаж цалин 300 000 төгрөг байгаа нь 2008 оны түвшингээс ердөө л 30 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг 2012 оны эхний улиралд багтааж хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх, бага тушаалын ажилчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан болно.

Гэтэл Засгийн газар дээр дурдсан шийдвэрүүдээсээ буцсан нь нийт багш нарын хугацаагүй ажил хаялт хийх  үндсэн шалтгаан нь болж байна.

Иймд багш нарын ажил хаялттай холбогдон үүсэн гарах бүхий л хариуцлагыг өөрийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө биелүүлээгүй, байгуулсан гэрээнээсээ буцсан Монгол Улсын Засгийн газар хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж Иргэний Зориг-Ногоон нам үзэж байна.

ИРГЭНИЙ ЗОРИГ-НОГООН НАМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж