Капитал банк харилцагчдын шинэ жилээ тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Капитал банк харилцагчдын шинэ жилээ тэмдэглэв

Монгол Улсын арилжааны анхны Капитал банк байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн зах зээлд 20 гаруй жил амжилттай ажиллан харилцагч, хадгаламж эзэмшигчиддээ банк санхүүгийн үйлчилгээ тогтвортой үзүүлсээр ирсэн билээ.

Ирж буй шинэ оны босгон дээр Капитал банкны хамт олон туулж өнгөрүүлсэн 21 жилийнхээ ололт амжилтын үндэс нь болсон эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагын төлөөллийн хамт халуун дулаан уур амьсгал дунд цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан өнгөрөөв.

Бишрэлт плаза зочид буудлын “The Embassy” ресторанд энэ арга хэмжээг зохион байгуулсан ба  урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөв. Энэ үеэр Капитал банкны 450,000 гаруй харилцагчдаас “ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧ”  шалгаруулж, нэрийн бэлэг гардуулав.

Арга хэмжээнд уригдсан зочдоос азтан шалгаруулж, дэлхийд алдартай  Mont blanc, Shiseido брэндийн бэлэг дурсгал гардуулсан нь оролцогчдод азтай хэрэг боллоо.

Манай банктай хамтран ажилладаг нийт аж ахуй нэгж, байгууллага иргэддээ талархал илэрхийлж, Та бидний хамтын ажиллагаа, ажил үйлс ирэх он жилд өөдрөг сайхнаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

КАПИТАЛ БАНКНЫ МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж