Дуучин С.Наран сайн үйлсэд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Дуучин С.Наран сайн үйлсэд нэгдэв

Дуучин Нарангийн өөрийн зохиосон дуунууд багтсан болон үгийн утган дээр онцгой “акцент” өгсөн “Сайхан” шинэ цомгийн баярынх нь үеэр олон сонирхууштай үйл явдал тохиосон билээ. Үүний нэг нь тэрбээр цомгийнхоо дээжээс 100 ширхэгийг сайн үйлсийн төлөө буюу хөхний хавдартай хүмүүст нэмэр хандив болох үүднээс чадахаараа тусламаар байна” гэсэн сайхан сэтгэлийн үгтэй тусламжийг үзүүлсэн. Энэ үеэр мөн тэрбээр реппер Gee болон “Жонон” хамтлагтай хамтран дуулсан уран бүтээлээ сонирхуулсан нь хүчирхэг хоолой хип хоп, үндэсний хөгжимтэй хэрхэн найран зохицохыг мэдрүүлсэн юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж