Хонконгийг өндөр хөгжилтэй зах зээлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Хонконгийг өндөр хөгжилтэй зах зээлтэй гэв

Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтаас дэлхийн хамгийн хөгжилтэй санхүүгийн зах зээлээр Хонконгийг тодруулсан талаар ВВС мэдээллээ.

Хонгконг нь Их Британи болон АНУ-ыг ардаа орхин тэргүүлсэн нь санхүүгийн тогтвортой байдалтай нь холбоотой юм. АНУ хоёрдугаар байранд бичигдсэн бол Их Британи гуравдугаарт оржээ. Чуулга уулзалтаар дэлхийн 60 орны санхүүгийн системийн тогтвортой байдлын индексийг жагсаасан байна. Хонконгийн санхүүгийн өсөлт нь даатгал болон IPO буюу үнэт цаас гаргах банк бус үйлчилгээтэй холбоотой юм. Хонконг дөрөвдүгээр байрнаас нэгдүгээрт бичигдсэн нь АНУ болон Их Британы санхүүгийн системд гараад буй хямралаас үүдсэн аж. Сингапур улс жагсаалтын дөрөвдүгээрт, Австрали, Канад, Голланд, Япон, Швецарь болон Норвеги улсууд дараалан эхний аравт орсон байна. 2008 оноос хойш банкны үйл ажиллагааны үр ашиг, бизнес болон санхүүгийн үйлчилгээ тогтвортой байдлын үзүүлэлтүүдээр жагсаалт гаргадаг болсон юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж