Алдарт DJ, продюссер Tiesto “CLVB LIFE” буюу хувцас загварын, тэр дундаа электро стилийн хөгжим сонирхогчдын судасны лугшилтыг хурдасгах онлайн дэлгүүр нээжээ. Хувцаснуудын загвар эрч хүстэй, орчин үеийн байх аж. “Хувцасны эд, ширхэг бүр нь электро хөгжмийн хэв шинжийг өгүүлэхийг зорьсон. “CLVB LIFE” брэндийнхээ шинэ загваруудаа болон цомгынхоо нээлтийг ирэх онд хийнэ гэдэгт найдаж байна” гэж Биллбоард хөгжмийн сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр тэр хэлжээ.
У.Болор