Дуулиан шуугиан тарих дуртай модель Кейт Мосс гоёл чимэглэл үйлдвэрлэдэг Fred брендийг сурталчлан нүцгэнээр зургаа авахуулсан байна.
Үнэт чулуу болон алтаар хийсэн бөгж, хүзүүний зүүлтийг Кейт Мосс гэрэлтдэг нимгэн даашинзтай сурталчилсан аж. Үнэт эдлэл ойролцоогоор 350-иас 35 мянган еврогийн үнэтэй юм.
Тэрээр зөвхөн Fred брендийг сурталчлахын тулд нүцгэнээр зургаа авахуулж байгаа биш ажээ. Өнгөрсөн жил модель бүсгүй Францын Longchamp брендийн сонгодог загварын цүнхийг мөн нүцгэнээр сурталчилж байсан гэнэ.
Түүнчлэн 2009 онд YSL "Parisienne" сүрчигийг сурталчлахдаа далайн эрэгт хөнгөн нимгэн хувцасласан байдалтайгаар зургаа авахуулж байжээ.
Н.Тунгалаг