“Тод магнай” сэтгүүл шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Тод магнай” сэтгүүл шилдгээр шалгарлаа

Тус холбоо морин спортыг хөгжүүлэхэд оруулж буй үүргийг нь үнэлэн “Тод магнай” сэтгүүлийг ММСУХ-ны шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллагаар тодруулсан байна. Моринд элэгтэй монголчуудын захиалгаар мэндэлсэн, үндэсний спортыг дэмжигч “Тод магнай” сэтгүүл хэвлэлийн зах зээлд хүч түрэн гарч ирсээр даруй хоёр жилийн нүүр үзэж байна.
Хурдан морь сонирхогчдын дугаар алгасалгүй унших дуртай “Тод магнай” сэтгүүл “Удам”, “Зочны цаг”, “Мэдэхэд илүүдэхгүй“, “Цуутай хүлгэдийн аатай түүх”, ”Угшил”, “Уяаны эрдэм” зэрэг булангаараа хэдийнэ танил болж чадсан бол дэлхийн морин спортын сонирхолтой мэдээллүүд нь ямагт шинэлэг байдгаараа онцлог юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж