
Тухайн үед гарч байсан мэдээллээр сувилагчид мэс заслын үед тодорхой тунгаар хэрэглэдэг пентанил нэртэй мансууруулах төрлийн хүчтэй найрлага бүхий тариаг мансуурагч иргэдэд өндөр үнээр худалдаалдаг байсан гэдэг. Үүний дараа уг хэрэгт холбогдсон “ЭМЖЖ” хувийн эмнэлгийн сувилагч Э-г ажлаас нь халсан бол УКТЭ-ийн нэр бүхий дөрвөн сувилагчид ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа юм. “ЭМЖЖ” эмнэлгийн зөвлөх эмч, Б.Эрдэнчулуунаас дээрх хэргийн талаар тодруулахад “Энэ мэдээлэл ирсэн даруйд бид эмнэлгийнхээ дотоод үйл ажиллагаанд нарийн шалгалт хийсэн. Шалгалтаар мэс заслын үеэр хэрэглэдэг тарианаас бага багаар үлдээж, худалдаалсан байж болох нэг ч баримт илрээгүй. Сүүлийн хоёр жилийн эмчилгээ явуулсан байдалдаа шалгалт хийсэн. Манайд ажиллаж байсан сувилагч чухам ямар шалтгаанаар хэрэгт холбогдсныг хэлж мэдэхгүй байна” гэх хариулт өгч байсан юм.