“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах хэдхэн хоногийн өмнө “Би Монгол хүн” цомгийнхоо нээлтийг “iLoft” клубт сүр дуулиантай хийж, үзэгч фэнүүддээ бэлэг барьсан. Стиль имиж, үзэл бодлоороо өвөрмөц содон байж, рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн тэрбээр дахин шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа гэнэ.Энэ удаад тэрбээр рок попын өнгө төрхийг дахин өөрчлөхийг зорьж байгаа бөгөөд энэхүү уран бүтээлээ “Киви” хамтлагийн дуучин Укатай хамтарч хийжээ. Хэсэг хугацаанд хамтлагийнхаа буурийг сахиж ганцаар уран бүтээлийн эрэлд гараад байсан Ука, С.Амармандахтай хамтарсан шинэ бүтээлдээ тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэд одоогоор клипнийхээ зураг авалтын ажилд ороод байгаа юм байна.
Түүнчлэн урлагаар амьсгалсан Сэвжидийн Сүхбаатарын гэр бүлд дахин нэг “реппер”-тэй болжээ. Түүний бага хүү буюу жижиг Амраа мөн адил рок попын ертөнцөд хөл тавиад байгаа бөгөөд “Sound of kiss” хамтлагийн дуучин Минотой хамтран “Хатариш” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, орчин үеийн хэв маягт оруулан дуулж, шаггүй авьяастай гэдгээ харуулав. Тэдний клип ч өвөрмөц өнгө төрхтэй болсон бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.
Эх сурвалж: Н.Хувьзаяа www.secret.mn