“Биелэгдэшгүй даалгавар-4” тэсрэлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Биелэгдэшгүй даалгавар-4” тэсрэлт хийнэ

Жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” кино 1996 онд анх дэлгэцнээ гарч байсан бол түүний дараагаар 2000, 2006 онд дараагийн цувралыг бүтээж байсан юм. Тэгвэл “тагнуулын” хэмээн нэрлэгддэг адал явдалт, тулаант киноны дөрөв дэх цуврал болох “Биелэгдэшгүй даалгавар-Сүнсний протокол” кино арванхоёрдугаар сарын 16-нд дэлхий даяар нээлтээ хийх гэж байна. Дэлхий нийтийн цөмийн дайны тухай өгүүлэх уг киноны зохиолыг Андрей Нимек, Жош Апелбаум нар бичиж, Брэд Бирд найруулагчааражиллажээ. Биелэгдэшгүй даалгаврын шинэ цувралыг кино ертөнцөд шуугиан тарина хэмээн кино шүүмжлэгчид таамаглаж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж