С.Бат-Отгоныг шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

С.Бат-Отгоныг шүүх хурал хойшилжээ

Швед улсад амьдарч байсан “S and I” хамтлагийн дуучин С.Бат-Отгонд холбогдох хүний амь хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 8-нд болох байсан ч хойшилжээ. Шведийн талаас Монголын Гадаад харилцааны яамны Консулын газарт шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд хийх болсон тухай урьдчилсан мэдээ ирүүлсэн байна. Гэхдээ шүүх хурлын тов дахин өөрчлөгдөж магадгүй аж. Гадаад харилцааны яамны зүгээс С.Бат-Отгоны ар гэрийнхэнд виз гаргах зэрэг асуудлаар бүх талын туслалцаа үзүүлж байгаа гэнэ. Ямартай ч  арванхоёрдугаар сарын 19-нд болох шүүх хуралдаанд С.Бат-Отгоны нэг ах нь оролцохоор болжээ.

С.Бат-Отгон нь Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 11-нд  18 настай араб эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж