Эрүүгийн хуулиудыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулиудыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд сонгуульд нэгээс дээш удаа санал өгөх, мөн ийм хэрэг хийхийг зохион байгуулсан этгээдийг гурваас дээш сараар баривчилхаар зааж өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд тусгаснаар Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг завдах, энэ үеэр учруулсан хохирлын хэмжээ их бол зохион байгуулагч этгээдийг 25 –аас дээш жилээр хорих хүртэл ял төлөвлөхөөр тусгасан юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд дээрх төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Ирэх онд сонгууль болохтой холбоотойгоор хувьсгал хийнэ гэж ярих хүмүүс нэлээдгүй болсон. Энэ нь олон нийтийн тархийг эртнээс угааж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах оролдлогоо эхлүүлж байна гэж ойлгож болох талтай. Тиймээс үзэл баримтлалынхаа хувьд зөв зүйтэй төсөл хэмээн үзэж байна. Эл төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд гар өргөн дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж