“Цагаан далай” сан ТББ байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Эл арга хэмжээ энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор, Архангай, Ховд, Увс, Төв, Хэнтий зэрэг аймгийн цагаан идээ үйлдвэрлэгчид оролцож байгаа ажээ. Үзэсгэлэн худалдааны үеэр “Сүү цагаан идээний нэр төрөл, түүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах шинэлэг технологиос 2011 оны шилдэг 10 нэрийн бүтээгдэхүүн”-ийг “Цагаан далай” сан ТББ шалгаруулалт явуулах юм байна. Үзэсгэлэн худалдаа МҮХАҮ-д гарч байна.
Эх сурвалж: www.mminfo.mn