Төрийн албанд дараах зургаан төрлийн квотыг хуулиар тогтоосон. Үүнд:
1. “Сайд, дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын 15 хувиас доошгүй, дүүргийн Засаг дарга, орлогчийн 20 хувиас, сумын Засаг дарга, орлогчийн 25 хувиас, хорооны Засаг даргын 30 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байна”.
2. “Яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас доошгүй, яамдын газар хэлтсийн даргын 30 хувиас, бусад төв байгууллагын удирдлагын 20 хувиас, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байна”.
5. “Төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс /цаашид “хороо” гэх/ зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэгэн хүйсийн төлөөлөл нийт гишүүний 40 хувиас доошгүй байна.”
6. “Төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ” хэмээн уг хуульд заажээ. Одоогийн байдлаар улс төрийн нийт албан хаагчдын 21.6 хувь, төрийн захиргааны байгууллагын 46 хувь, тусгай үйлчилгээний албан хаагчдын 22.6 хувь, үйлчилгээний албан хаагчдын 71.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн төрийн нийт албан хаагчдын 50 хувь нь буюу 58.3 мянга нь боловсрол, 20 хувь буюу 24 мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна гэсэн тооцоо бий. Эндээс харахад хуульд нийцүүлэн ажиллахын тулд улс төрийн албанд ажиллах эмэгтэйчүүдийн тоог цаашид 20 гаруй хувиар, үйлчилгээний албанд ажиллах эрэгтэйчүүдийн тоог 10 шахам хувиар нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Мөн хуулийн энэхүү хэрэгжилтийг хангах Хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг тусгайлан баталж, аажмаар 2016 он гэхэд хэрэгжүүлсэн байх шаардлагатай байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин