НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр” 2007-2010 оны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Төв, Дундговь аймгуудад хэрэгжсэн. Манай улсад дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн хэрэгжилтийн үр дүнг өнөөдөр “Баянгол” зочид буудалд тайлагнана. Төслийн санхүүжилт нь 1,050,000 ам.доллар юм байна. Тус хөтөлбөрийн гол зорилго нь орон нутгийн төвшинд үйлчилгээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах зохион байгуулалтыг сайжруулах туршилтыг сонгон авсан аймгуудад явуулах, орон нутгийн засаглал, үйлчилгээг дээшлүүлэх талаар бодлогын шинэтгэл хийх замаар орон нутгийн сайн засаглалын ерөнхий хүрээг сайжруулахад оршиж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn