“Бөртэ чоно”-оор шилдгүүд эзэнгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Бөртэ чоно”-оор шилдгүүд эзэнгүй байна

Тавхан хоногийн дараа спортын салбарын шилдгүүд тодорно. Энэ удаагийн наадамд бусдыгаа амжилтаараа тэргүүлсэн шилдэг 25 тамирчин, долоон баг, 13 дасгалжуулагч “Бөртэ чоно”-ын төлөө өрсөлдөж байгаа юм. Гэхдээ уг наадамд нэр дэвшсэн зарим шилдгүүд энэ үеэр эх орондоо байхгүй аж. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, Д.Отгондалай, Б.Сэр-од, П.Лхамдэгд тэргүүтэй тамирчид хилийн чанадад байж таарах нь. Жүдочид олимпийн оноо цуглуулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд маргааш Чиндаод газардах юм байна. Тэд эх орондоо энэ сарын сүүлээр ирнэ. Харин боксчид Куба, Казахстанд хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Харин чөлөөтийнхөн хойд хөршийг зорьсон бөгөөд шинэ оны өмнөхөн эх орондоо ирэх ажээ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж