”МИАТ”-ийн онгоцонд ном уншуулж арцаар ариусгая

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

”МИАТ”-ийн онгоцонд ном уншуулж арцаар ариусгая

Манан гэж үнэхээр айх­тар үзэгдэл аж. Өнгөрсөн амрал­тын өдрүүдэд үүссэн гайтай манангаас болж энд тэндгүй л асуудал үүсэх шиг боллоо. Ма­нан­тай байсан хоёр хоногт нийслэлийн хэмжээнд 118 авто осол болсон байгаа юм. Харин ослоос үүдэн 19 хүн гэмтэж бэртсэн бөгөөд нэг хүн харамсалтайгаар амь на­саа алдсан мэдээ байна. Мөн “МИАТ”-ийн нислэгүүд хойш­лог­дож олон хүний аж­лыг алдуулсан нь нэн харам­салтай. Бүр Ерөнхий сайд С.Бат­болдын ажил манангаас болж саатсан гээд л бодчих. Индо­нези улсын Бали аралд болсон ардчиллын төлөөх Ба­лийн IV форумд оролцохоор энэ сарын 7-нд Улаанбаатар хо­тоос мордсон Ерөнхий сайд С.Батболд 11-нд эх орондоо ирэх байсан ч нийслэлд үүссэн манангаас болж эх орондоо ирж чадалгүй Бээжинд газар­даад нэг хоногийн дараа буюу 12-нд Монголдоо ирсэн бай­гаа юм. Манангийн уршиг ингэсгээд дуусахгүй. “МИАТ”-ийн бүх нислэг манангаас болж их бага хэмжээгээр саатаж үйлч­лүүлэгчид ч тэр хэрээр бу­химдсан нь мэдээж. Цаашид иймэрхүү байдлаар өдөр бүр манан татна гэж үзвэл Монгол Улс гадаад орчноос бүрэн тус­гаарлагдаж ч магадгүй л юм байна. Авто ослууд үзэгдэх ор­чин сайн харагдахгүйгээс үүдэн гарсан нь мэдээж. Энэ бол нэг жолоочийн асуудал. Жолооч хариуцлагатай, болгоомжтой бай­­вал авто осол үүсэхгүй байж болно. Харин “МИАТ”-ийн нислэгүүд манангаас болж тэр аяараа хойшлоно гэдэг нь байж боломгүй үзэгдэл юм шиг. Монголыг дэлхийтэй хол­бож байгаа компанийн онгоц­нууд манан зэргээс үүдэж нис­­лэг хүлээж авахгүй байна гэ­­дэг бол сонин л зүйл. Бас тус­­гаар тогтносон Монгол Улс нийс­лэлдээ олон улсын онгоцны ганцхан буудалтай байгаа нь ч асуудал. Ер нь “МИАТ”-ын онгоцнуудад ном уншуулах хэ­рэгтэй. Саяхан л “Гурван шинэ онгоцтой боллоо” гэсэн. Бид ч гаднаас нь хараад “Wow” гээд уулга алдаж алга ташаад сүйд болсон. Гэтэл до­тор нь сууж ниссэн хүний яри­хаар бол хуучин онгоц юм гэх нь билээ. Тэгэхээр энэ онгоцнуудын бат бэх, аюулгүй ажиллагааг хангах үүднээс хий­морийн сан уншуулж ар­цаар утах хэрэгтэй санагдана. Цаа­шид манан битгий үүсээсэй, “МИАТ”-ийн онгоцонд гэм­тэл битгий гараасай хэмээн залбиръя даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж