Улаан загалмайнхан хөтөлбөрөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Улаан загалмайнхан хөтөлбөрөө танилцууллаа

Төв аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүн цогцолбор” сургуулийн “Б” дотуур байрны сурагчдад Улаан загалмайн үндсэн хөөтлбөрүүдийн талаар сургалт зохион байгууллаа. Эрүүл мэнд анхны тусламжийн сургалтаар сурагчдад мэдвэл зохих анхан шатны мэдээлэл, мөн зохиомол амьсгалыг хэрхэн хийх талаар хичээл заасны үндсэн дээр дадлага хийлгүүлсэн нь сурагчдын сонирхлыг татсан үр дүнтэй хичээл болсон байна.  Мөн сурагчдад ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх 30 миниутын баримтат кино үзүүлж мэдлэгийг нь  бататган асуулт хариултын тэмцээн явууллаа. Тэмцээнд сурагчид идэвхитэй оролцож англи-монгол толь бичгээр шагнагдлаа.

Мөн улаан загалмайн үйл ажидллагааг сурталчлан, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх үүднээс хүүхэд залуучууд улаан загалмайн үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдог талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийн байрны багш Должинсүрэнд сурталчилгааны материал, CD гардуулж өглөө. Сургалтанд оролцсон бүх сурагчдад  өвлийн улиралтай холбогдон  ханиад томуу ихсэж байгаа учраас H1N1 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, сурталчилгааны материал таараасан байна.

Улаан загалмайн хорооноос цаашид багц сургалтыг МСҮТ-ын дотуур байр, “Хүмүүн” ахлах сургуулийн дотуур байрны сурагчдад зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж