
Мөн улаан загалмайн үйл ажидллагааг сурталчлан, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх үүднээс хүүхэд залуучууд улаан загалмайн үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдог талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийн байрны багш Должинсүрэнд сурталчилгааны материал, CD гардуулж өглөө. Сургалтанд оролцсон бүх сурагчдад өвлийн улиралтай холбогдон ханиад томуу ихсэж байгаа учраас H1N1 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, сурталчилгааны материал таараасан байна.
Улаан загалмайн хорооноос цаашид багц сургалтыг МСҮТ-ын дотуур байр, “Хүмүүн” ахлах сургуулийн дотуур байрны сурагчдад зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.
Г.Хишигсүрэн