Ц.Улаанхүү начны хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүү начны хэргийг дахин шалгана

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн хэргийг өнөөдөр Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар  хэлэлцлээ. Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм. Харин өнөөдөр болсон Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар түүний хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж