“Apple” компанийн гэрээ 1,5 саяын үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Apple” компанийн гэрээ 1,5 саяын үнэ хүрэв

Нью-Йорк дахь Sotheby дуудлага худалдаагаар “Apple” компанийг байгуулах тухай гэрээ зарагдаж, 1,5 сая ам.долларын үнэ хүрлээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид энэхүү гэрээг 100-150 мянган долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байсан юм. Энэхүү гэрээ нь “Apple” компанийг үүсгэн байгуулах тухай Стив Жобс, Стив Возняк, Рональд Вэйн нарын хийсэн гэрээ бөгөөд 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд үзэглэжээ.
Энэхүү гэрээг Cisneros Corporation-ы захирал Eduardo Cisneros авсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж