Гэрэл зургийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан зарлажээ

“Mongolian Photo News” сэтгүүл болон гэрэл зургийн www. Inet.mn сайтаас оны шилдэг гэрэл зураг шалгаруулах фото зургийн уралдаан зарлажээ. Цаашид энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. “Press Photo-2011”  нэртэй тус уралдаанд энэ оны үйл явдлаар болон чөлөөт сэдвээр оролцох эрхтэй. Шилдэг гэрэл зургийн эзэнд уралдааны зохион байгуулагчид мэргэжлийн камер бэлэглэх гэнэ.  Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99299943 утсаар лавлаж болно. Мөн “Mongolian Photo” сэтгүүлийн шинэ дугаараас уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн авах боломжтой аж.  Уралдаан шинэ оны эхээр ирэх нэгдүгээр сарын 10-ныг хүртэл  inet_bat@yahoo.com хаягаар бүтээлээ ирүүлээрэй.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж