Хэдхэн хоногийн өмнөөс Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг багуудын нэг “Баянзүрх буллз” баг тарж байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болов. Сураг сонсоход, тус багт хүчин зүтгэхээр ирсэн хоёр америк лигионер манайханд зодуур амсч, нэг нь нутаг буцжээ. Гэхдээ шинэ оны дараа буцаж ирэх гэнэ. “Баянзүрх буллз”-ын гол тоглогчдын нэг Т.Ихбаярыг ШШГЕГ-ын “Сүлд”-ийнхэн хоёр сая төгрөгөөр цалинжуулан багтаа элсүүлэхээр ярилцаж байгаа гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө.
“Спортын шуудан” сонин