
Харин ирэх ням гаригт театрт Римский-Корсаков “Щехерезада” балет, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг тоглох гэнэ. Римский-Корсаковын “Щехеразада” балетын цомнолыг “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн бөгөөд УДБЭТ-ын тайзнаа анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва гуай балетмейстерээр ажиллаж, Ардын зураач, Төрийн шагналт Л.Гаваа, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нарын найруулгаар тоглож байв. Харин Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд тайзнаа тоглож байсан бөгөөд 1983 онд сэргээн тавьж байв. Нэг бүлэг, гурван үзэгдэл бүхий энэхүү балетад Урангоо, Галт, Ширүүнгарьд нарын хайрын тухай өгүүлэх эмгэнэлт балет юм. Дээрх хоёр балет нь 40 минут үргэлжлэх тул ийнхүү нэг өдөр тоглодог байна.