Анти-архи буюу эх оронч рекет

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Анти-архи буюу эх оронч рекет

Х.Баттулга сайдын үед Зам тээ­вэр, барилга хот байгуулалтын ажил бүтээн байгуулалтыг цогц­лоож, түү­хэндээ хамгийн олон “шинэ” онгоц, сайн замтай болсон гэлц­­дэг. Үүнийг зусар үг гэвээс бо­дит үйл ажиллагаа, үр дүнг нь үгүйс­гэх арга бас үгүй билээ. Харин энэ удаа Х.Баттулга сайд туйлын эх оронч санаачилга дэвшүүлж олны талархлыг хүлээгээд байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сон­­гуульд нэрээ дэв­шүүлэхийг хязгаарлах тухай” санал оруулсан явдал юм. “Түүний төслөөс улс төрийн намын дотоод хагарал, фракци хоорондын тэмцэл үнэртэж байна” хэмээн дургүйцэх хүн олон буй ч хүн ардын эрүүл мэнд, цэвэр, шударга өрсөлдөөний зарчим гэдэг талаасаа түүний санал, санаачилга яах аргагүй нүдээ олсон. Тэрбээр хорт зуршлаас холуур явдаг тамирчны хувьд ч, Төрийн дууллаа сонсох бүрдээ уйлж чаддаг эх орончийн хувьд ч, хамгийн гол нь архи, тамхины бизнесээр амьдралаа залгуулж олигархийн зиндаанд хүрсэн бүлэглэлийнхэнтэй ана мана үзэлцэх эр зориг, үл барьцаалагдах чанараараа хамгийн хүчирхэг фигур мөн аж.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж