Сирийн үймээнийг гэмт хэрэг гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Сирийн үймээнийг гэмт хэрэг гэв

Нэгдсэн үндэстэн Сирид болж буй үйл явдалд дүгнэлт хийжээ. Арабын ертөнцөд энэ жилийн хавраас эхэлсэн “Арабын хавар” гэгдэх олон арван үймээн самууны нэг нь Сири улсад өрнөөд буй үймээн юм. Энэ нь Башар Ассад 2007 онд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласнаасаа хойш ард түмэн нь түүнийг хэтэрхий харгис дэглэмтэй улс төрийг бий болгосон хэмээн  суудлаас босгохын тулд эсэргүүцэлээ илэрхийлсэн бослого гаргасан билээ. Уг үймээн самууны улмаас амиа алдагсад одоогийн байдлаар 5000-аас хол давсан байна. 14 мянган хүн олзлогдож, 12 мянга гаруй хүн хилийн чанад руу дүрвээд байгаа бөгөөд мөргөлдөөний үеэр хамгийн сүүлд буюу даваа гарагт сүүлд 20 хүн амиа алдсан тухай Нэгдсэн үндэстний хүний эрхийг асуудлыг эрхэлсэн өндөр дээд төлөөлөгч Нави Пиллэй мэдэгджээ. Тэрээр Сирийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн тэвчишгүй гэмт хэрэг  гэдэг нь баталгаатай гэж хэлсэн байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж