Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Google уралдаан зарлав

Google компани “Төрөлх хотоо урла” (“Google Model Your Town Competition”) олон улсын уралдааныг зарлалаа.

Уралдаанд
өөрийн “эх нутаг” болсон хот суурингийнхаа хамгийн содон, өвөрмөц
байгууламжийн 3D загварыг бүтээж оролцох бөгөөд шилдэг бүтээлүүдийг
Google Earth төсөлд хамруулах юм байна.

13-аас дээш насны хүмүүс
ганцаараа болон 6 хүртэлх гишүүн бүхий баг бүрдүүлж энэ уралдаанд
оролцохдоо хэдэн ч бүтээл илгээж болох юм.

Шагналын хувьд
шалгарсан уран бүтээлчид Google-ийн зүгээс хүндлэл, талархал хүртэхийн
зэрэгцээ өөрийн бүтээлээ сурталчлуулах, Google-ийн багтай уулзаж,
хүндэтгэлийн зоог барих урамшууллыг хүртэнэ. Үүнээс гадна, Google
компани ялагчийн хот, суурингийн нийтийн сургуульд (манайхаар бол ЕБС –
ред.) 25 мянган долларын хөрөнгө хуваарилах юм.

2012 оны 3 сарын 1-нд дуусах уг уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг албан есны сайтаас нь авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж