Сара Аснагигийн тархийг ”идэж” болно

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Сара Аснагигийн тархийг ”идэж” болно

Хэн нэгний толгойд юу эргэлдэж байгааг ойлгоход тун хэцүү. Харин италийн зураач Сара Аснагигийн (Sara Asnaghi) хувьд энэхүү мөнхийн асуултын хариуг олсон гэж тооцож болохоор байна. Бүр хэд хэдэн хариу… Энэ хариугаа зураач What have you got in your head? нэртэй хиймэл тархины цуврал бүтээлээрээ илэрхийлж байна.


Сара уг нь ганцаараа биш. Мэтью Карден хэмээх фото зураач хүнсний зүйлсээр өөрийн фото ажлын чимхлүүр орчинг бүрдүүлж, мөөгийг ургаа мод, цэцэгт байцааг ногоон нуга, бяслагийг Альпийн уулс болгодог. Харин Миланы зураач Сара Аснаги хүнсийг… тархи болгодог юм.


Мэтью Кардений бүтээлээс

“Бид идэж байгаа зүйлээсээ бүтдэг” гэсэн залхмаар үнэнийг энд дахиад л давтмаар. Сара тэгвэл энэ үгийг нэгэн жигтэй, цоо шинэ шийдэл болгосон. Тэрээр хүний хувь шинж болон сэтгэл зүйн холбоосыг уран бүтээл болон дуртай хоолных нь уялдааг гаргахаар зорьжээ.


Ингээд л What have you got in your head? (Толгойнд чинь юу байна?) цуврал бүтээл гарсан хэрэг. Энэ нь ямар нэгэн хүнсний зүйлээр хийсэн хүний тархины загварууд юм. Энэ цувралд гэхэд л, хүний тархийг үрлэн чихэр, чили соус, хар будаа, сендвич, хөх тариа, олсон өвс, сүрэл, шувууны тэжээл, элсэн чихэрээр хийжээ.

Энэ бүтээлээр Сара янз бүрийн бүтээгэдхүүн хүний бие махбодь болон сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдгийг харуулахыг зорьжээ. Бас уран бүтээлд ч гэсэн…

Эх сурвалж:  designboom.com


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж