Чөлөөтийнхөн Красноярскийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Красноярскийг зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан ОХУ-ын Красноярск хотыг зорьжээ. Багийн бүрэлдэхүүнд шигшээд данстай 12 бөх багтсан байна. Энэ сарын 28-ныг хүртэл ОХУ-ын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсний дараа тус хотод болон алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд зодоглох юм. Харин манай бүсгүйчүүд ОХУ-ын Буриадын шигшээ багтай эх орондоо хамтарсан бэлтгэл хийлээ. Тэдний бэлтгэл Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байгаа юм. Бүсгүйчүүд эх орондоо бэлтгэл хийж байгаа ирэх долоо хоногт Иван Ярыгины тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах ажээ. 

"Спортын шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж