Төрийн өндөрлөгүүд айлчлалаа өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүд айлчлалаа өндөрлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катар улсад хийсэн айлчлалаа, Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл Япон улсад хийсэн ажлын айлчлалаа тус тус өндөрлүүлээд байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр үдээс хойш эх орондоо хүрэлцэн ирэх аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч эх нутгаа зорин аян замдаа яваа бололтой. Төрийн өндөрлөгүүдийн айлчлал өчигдөр нэгэн зэрэг өндөрлөсөн юм.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 5-нд эх орноосоо мордож Кувейт, Катар улсуудад тус тус айлчилсан бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы парламентын зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар энэ сарын 8-нд эх орноосоо мордсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж