Оны шилдэг Авто үйлчилгээний байгууллага тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Оны шилдэг Авто үйлчилгээний байгууллага тодорлоо

15 жил тасралтгүй амжилттай, хурдацтай, дэвшилттэй үйл ажиллагаагаа явуулж буй Альфа Моторс компани 2011 оны 12 сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба УТҮГ, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын Авто Инженерүүдийн холбоо НҮТББ, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн ТББ, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ-уудын хамтран зохион байгуулсан автотээврийн салбарын “АЛТАН ЖОЛОО” шинэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан амжилт бүтээлээрээ 2011 онд салбартаа тэргүүлж “ШИЛДЭГ АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч “АЛТАН ЖОЛОО” цомын эзэн боллоо. 2011 он бол Альфа Моторс компаний хувьд амжилт бүтээлийн ургац арвинтай жил болсон гэж болно. 2011 оны 4 сард хэрэглэгчиддээ улам бүр ойртох зорилгоор 3,4-р хороололд 4х4 автосервисийн салбарыг нээн Засгийн Газраас зарласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд нийцүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, 2011 оны 5 сараас дэлхийн ¹1 K&N брэндийн тосны шүүр, агаар шүүрүүдийг монголынхоо зах зээлд нийлүүлж улмаар K&N engineering компаний төлөөлөгчийг урьж Автотээврийн газартай хамтран “Чанартай сэлбэг аюулгүйн баталгаа” сэдэвт уулзалт семинарыг амжилттай зохион байгуулсан билээ. Мөн Альфа Моторс компаний хамт олон 15 жилийнхээ ойг тохиолдуулан монголд анх удаа авто засварчидын дунд шилдэгийг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Компаний хамт олон 2010 оноос эхлэн SBN телевизтэй хамтран KM/H автомэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг бэлтгэж үзэгч хийгээд хэрэглэгч түмэндээ автозасварын мэдлэгийг олгодог болсон билээ. 2011 оны 9 сараас эхлэн Альфа Моторс компаний хамт олон монголд анх удаа нэгэн цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн явдал нь монголынхоо иргэдэд АНУ дахь үнээр нь америк автомашиныг зээлээр захиалан авах боломжийг олгосон юм. Ингэж л монголчууддаа хийсэн бүтээснээ нүүр бардам харуулах амжилтыг энэ жил Альфа Моторсчууд хийжээ. Тус компаний шинэлэг үйлчилгээ, сайн менежментийг салбарын хамт олон өндрөөр үнэлж “ШИЛДЭГ АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулсан явдал нь нүдээ олсон шагнал гэлтэй. Альфа Моторсчууддаа болон нийт автотээврийн салбарын байгууллага, хамт олон хэрэглэгч түмэндээ шинэ оны гал халуун мэндийг хүсэж амжилт бүтээлийн алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж