Аймгийн Засаг даргаар ахлуулсан “Халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг” саяхан шуурхай хуралдлаа. Тус хуралдаанаар төлөвлөгөө гарган сургалт сурталчилгааг сайжруулах, голомтот газар халдваргүйжүүлэлт, ариутгал хийн сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Өмнөговь аймагт эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа нь тус үйл ажиллагаанд нэрмээс болж, явуулж буй сургалт сурталчилгаа эзэндээ хүрэхгүй үр дүн муутай байгаа аж. Иймд өнгөрсөн долоо хоногт Даланзадгад сумын Дунд сайхан хорооллын нэгээс наймдугаар гудамжны айл, өрхүүдээр ажлын хэсэг явж, сургалт хийжээ. Халдварт шар өвчин бол бохир гарын өвчин тул үүнээс сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сайтар сахихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.