Галын машин онхолджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр Монелын IV гудамжинд байрлах “Мандалай” хүнсний дэлгүүрийн зүүн талын хашаанд өчигдөр 14.30 цагийн орчимд гал гарч байшин шатлаа гэх дуудлагыг НОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийн аврагчид явж  байгаад халтиргаатай өгсүүр  замд машин нь хүч алдаж, онхолдсон байна. Гал унтраахаар явж байсан машин онхолдсон учир нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийнхан  галыг унтраасан  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж