Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр зарлажээ. Чухам ямар асуудлаар сэтгүүлчидтэй уулзах болсноо  тодорхой мэдээлээгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр УМБГ, АТГ-ын хамтран шалгаж буй “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хувьчлалын талаар байж магадгүй гэнэ. Түүнчлэн уг хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчлан саатуулсантай холбогдуулан мэдээлэл хийх бололтой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж