Иран Америкийн онгоцыг хуулбарлана

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Иран Америкийн онгоцыг хуулбарлана

Ираны зүүн хэсэгт унасан АНУ-ын ТТГ-ын нисгэгчгүй аппаратын Иран задлан судлаад түүний дагуу өөрсдийн аппаратаа бүтээх ажээ. Энэ тухай Ираны Press TV телевизээр Үндэсний аюулгүй байдлын товчооны орлогч дарга Хоссейн Эбрахими (Hossein Ebrahimi) мэдэгдлээ.

Түүний хэлснээр Ираны эрдэмтэд уг онгоцны мэдээлийг тайлж байгаа бөгөөд RQ-170 онгоцыг иранчууд удирдлагын системийг доголдуулан аппаратад бараг хор хөнөөлгүйгээр буулган олзолж чадсан юм.

Бэлтгэсэн Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж