Монголын урлагийн баг маргааш мордоно

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Монголын урлагийн баг маргааш мордоно

БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод Монголын соёлын өдрүүд долоо хоног үргэлжилнэ. Түүнд оролцох 80 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн багийнхан маргааш Улаанбаатараас мордох гэж байна. Урлагийн багийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда ахалж явах бөгөөд долоогоос 80 насны авьяастнууд бүрэлдэхүүнд нь оржээ. МУГЖ Д.Сосорбарам, “Камертон”-ы Д.Болд тэргүүтэй урлагийнхан дотор рок попынхон, хөдөө аймгуудаас ирсэн язгуур урлагийнхан, зохиолын дуучид багтсан байна.
Хөххотод мөн Монгол киноны өдрүүд болж “Би чамд хайртай”, “Алтан өргөө” зэрэг үе үеийн кинонуудаас Хөххотын иргэдэд үзүүлэх ажээ. Өмнөд хөршид айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Соёлын өдрүүдийн үеэр Хөххотод айлчлах юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж