Энэ технологийг ашигласан хамгийн энгийн програмчлал нь камераар авч буй дүрсэнд боловсруулалт хийж үр дүнг гаргаж байна. Таны камераар авч буй дүрсийг application нь тодорхой объект болгон түүн дээр боловсруулалт хийнэ. Энэ нь тухайн хүнд илүү ойр амьд мэдрэмжийг бий болгож байгаа юм.
Үүн дээр суурилан хамгийн энгийн video game төрлийн тоглоомуудыг хүртэл webcam-ын тусламжтай хүнд бага зэргийн хөдөлгөөн хийх боломж бүхий тоглоом болгон өөрчилж байна. Хэрэв та утсандаа webcam-тай тэгээд тоглоом суулгах боломжтой бол энэ төрлийн тоглоомыг туршиж үзэхийг санал болгож байна.
Мөн motion detection -г бүтээгдэхүүний танилцуулгад ашиглаж эхлээд байна. Жилийн өмнө Миний дэлгүүрт барааны бар кодыг уншуулаад үнэ, мэдээллийг гаргадаг машин байсан ажиллагаагүй болоод дууссан санагдаж байна. Үүнтэй адилаар барааг камерт таниулж тухайн барааны мэдээллийг дэлгэцэнд гаргана. Үүнийг хамгийн хүчтэй ашиглаж байгаа нь Lego тоглоомын дэлгүүрт зөвхөн хайрцагийг үзүүлэхэд тухайн тоглоомыг 3D-ээр ямархуу хэлбэртэй болохыг нь харуулж байх жишээтэй.
Хөдөлгөөнийг мэдрэх энэ технологийн санааг ашиглах хамгийн ирээдүйтэй чиглэл нь бодит байдал дээр зааварчилгаа хийх, сургалт хийх мөн камерын хяналт болж магадгүй байна. Жишээ нь нүдний шил байх бөгөөд тухайн нүдний шил нь гадагшаа харсан камер дотор талдаа дэлгэцтэй байна. Тухайн камер таны хийж байгаа үйлдэлийг боловсруулна, харин дэлгэц нь танд юу хийхийг зааж өгөх юм. Ингэснээр үүнийг ашиглан та бүхэл бүтэн машины моторыг ганцаараа угсарч дөнгөх бололцоотой болох юм шүү дээ.